Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Tata Steel компани 6 сая тоннын хүчин чадалтай үйлдвэр байгуулна

Энэтхэгийн төмөрлөгийн томоохон үйлдвэрлэгч “Tata Steel” компани тус улсын Одиша мужид 6 сая тоннын хүчин чадалтай хоёр үйлдвэрээс бүрдэх цогцолбор байгуулж байна. Жилд 3 сая тонн төмрийн бүтээгдэхүүн гаргах нэгдүгээр шатны үйлдвэр нь 2016 оны 2 дугаар хагаст ашиглалтад орох төлөвлөгөөтэй юм. Энэ долоо хоногт тус цогцолборын кокс-химийн үйлдвэрлэлийн туслах тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг ашиглалтад оруулжээ.

“Tata Steel” компанийн Ерөнхий захирал Нарендран мэдэгдэхдээ, төмөрлөгийн үйлдвэрийн энэхүү цогцолборыг байгуулах төсөлд одоогийн байдлаар 330 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Нэмж 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай” гэсэн байна.

Цогцолборыг ашиглалтад оруулснаар тус компани жилд 13 сая тонн төмрийн бүтээгдэхүүн Энэтхэгийн зах зээлд нийлүүлэх боломжтой болно. 1868 онд байгуулагдсан “Tata Steel” компани нь дэлхийн 80 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг аж.

Э.Од