Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компани Хятадын Үндэсний газрын тос, байгалийн хийн компанийн /CNPC/ хувь эзэмшлээс худалдан авах хэлэлцээр явуулж байна. Газрын тосны томоохон үйлдвэрлэгч “Saudi Aramco” компанийн мэдээлж буйгаар CNPC-ээс газрын тос боловсруулах 1 үйлдвэр болон 300 ШТС-ийг нийт 1-1.5 тэрбум ам.доллараар худалдан авахаар яригдаж байгаа аж.
Энэхүү хэлэлцээрт Саудын Арабын компанийн зөвлөхөөр “Deutsche Bank”, CNPC компанийн зөвлөхөөр “HSBC” болон Хятадын банк тус тус ажиллаж буй юм. Энэ мэдээллийн дараагаар Хятадын CNPC компанийн хувьцаа 3.6%-иар өссөн байна.
Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурч байгаагийн улмаас “Saudi Aramco” компани нь олон улс дахь бизнесээ өргөжүүлэн тэлэх зорилгоор хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарч байгаа тухай тус компанийн Ерөнхий захирал Халид аль-Фалих мэдэгджээ. Үүнээс үүдэн ирэх 5 жилийн хугацаанд 70-80 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
Э.Од