Экспортын гол бүтээгдэхүүнүүдийг авч үзвэл,
Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 10 орчим хувь өсч 1059.8 мянган тоннд хүрчээ. Экспортын орлого 1 тэрбум 715.4 сая долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 31 сая доллар буюу 2 орчим хувиар өссөн байна. Зэсийн экспорт нийт экспортын 48.4%-ийг бүрдүүлж байна. Өмнө оны мөн үед уг үзүүлэлт 41.9%-тай байсан юм.
Нүүрсний экспортын биет хэмжээ 10.5 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 3 сая тонноор буурчээ. Экспортын орлого 432.9 сая доллар болж, 31.7% буюу 200 сая доллараар буурчээ. Нүүрс нийт экспортын 12.2%-ийг бүрдүүлж байна.
Газрын тосны экспортын хэмжээ 5.8 сая баррель болж, өмнөх оны мөн үеэс 800 мянган баррелиар нэмэгджээ. Экспортын орлого 293 сая доллар болж, 206 сая доллар буюу 41.4%-иар буурчээ. Газрын тосны экспорт өнгөрсөн оны мөн үед нийт экспортын 12.4%-ийг бүрдүүлж байсан бол энэ онд 8.2%-ийг бүрдүүлж байна.
Алтны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.5 тонноор нэмэгдэж 7.6 тонн болжээ. Экспортын орлого мөн 33.6%-иар буюу 72 сая доллараар нэмэгдэж, 286.1 сая доллар болсон байна. Нийт экспортын 8%-ийг алт бүрдүүлж байна.
Төмрийн хүдрийн баяжмалын экспортын биет хэмжээ 3.4 сая тонн болсон нь 0.6 сая тонноор буурсан дүн юм. Экспортын орлого 150 сая доллараар буурч 164.4 сая доллар болоод байна. Төмрийн хүдрийн экспортын орлого бараг 50%-иар буурчээ.
Дээрх 5 төрлийн ашигт малтмалын экспортын дүн 2 тэрбум
892 сая доллар болсон нь нийт экспортын 81.7%-ийг эзэлж байна. Харин 100 сая доллараас дээш үнийн дүн
бүхий 6 дахь экспортын бүтээгдэхүүн нь бохир болон самнасан ноолуур юм. Бохир болон самнасан ноолуурын экспорт
218 сая доллар болж нийт экспортын 6.1%-ийг
бүрдүүлж байна. Өнгөрсөн оны мөн үед 256.6 сая доллар болж, нийт экспортын 6.3%-ийг бүрдүүлж
байжээ.
С.Болд-Эрдэнэ