Улаанбаатар хотноо Герман-Монголын бизнесийн хамтын ажиллагааны 7 хоног болж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Made in Germany” үзэсгэлэн Шангри-Ла зочид буудалд нээгдлээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх тус арга хэмжээнд Монгол, Германы нийт 35 компани бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулж байна.
Үзэсгэлэнгийн арга хэмжээний 2 дахь өдөр буюу 14-нд хоёр улсын Эдийн засгийн хороодын “Ашигт малтмал, технологи аж үйлдвэрийн салбарт хэрхэн хамтран ажиллах вэ?” сэдэвт хуралдаан зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
Пүрэв гаригт буюу 15-ны өдөр Герман улсын Ерөнхийлөгч Йоахим Гаук Монгол улс дахь албан ёсны айлчлал эхлэх юм. Мөн энэ өдөр Герман-Монгол хоёр орны Засгийн газар хоорондын аж үйлдвэр, технологийн салбарт 2011 онд ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн айлчлалын үеэр зурагдсан хэлэлцээрийн ажлын хэсэг хуралдахаар төлөвлөгджээ.
Э.Од