Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Glencore зэсийн 2 уурхайгаа худалдана

Дэлхийн түүхий эдийн худалдааны томоохон  компани Glencore нь зэсийн 2 уурхайгаа худалдахаар төлөвлөж байгаа талаар мэдээлжээ. Эдгээр нь Чилигийн “Lomas Bayas” болон Австрали дахь “Cobar” уурхай юм. Өнгөрсөн оны байдлаар “Cobar” уурхайн олборлолт 6%-иар нэмэгдэж 49 600 тоннд хүрсэн бол “Lomas Bayas” уурхайн олборлолт 10%-иар буурч 66 000 тоннд хүрсэн аж.

2014 онд Glencore компанийн хувьд нийт 1,5 сая тонн зэс үйлдвэрлэсэн байна. Тус компанийн зэсийн 2 уурхайг худалдан авахаар хэд хэдэн компани саналаа илэрхийлээд байгаа бөгөөд компанийн нэрсийг одоогоор нийтэд мэдээлэхээс татгалзжээ. Энэхүү худалдаанаас олох орлогыг компанийн өрийн тодорхой хэсгийг дарахад зориулах гэнэ.

Өнөөгийн байдлаар Glencore компани нь зээл олгогчдод 29,6 тэрбум ам.долларын өртэй  юм. Тус өрийн дийлэнх нь 2012 онд Xstrata компанийг тухайн үеийн өртөгөөр 61,9 тэрбум ам.доллараар худалдан авснаас үүдсэн билээ.

Э.Од