Хятадын цэвэр зэсийн импорт өнгөрсөн
9 дүгээр сард 460 мянган тоннд хүрч өмнөх сарынхаас 30%-иар өсчээ. Түүнчлэн энэхүү
үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18%-иар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн
сарын зэсийн импорт ийнхүү эрчимтэй өссөн нь 2014 оны 1 дүгээр сараас хойшхи
хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Гэхдээ оны эхний гурван улирлын байдлаар
цэвэр зэсийн нийт импорт 3.39 сая тонн болж өмнөх оныхоос 5.5%-иар буурчээ.
Хятадын цэвэр зэсийн импорт өнгөрсөн сард өссөн мэдээлэл цацагдсантай зэрэгцэн Лондоны металын бирж дээр зэсийн үнэ харьцангуй өндөр үзүүлэлтэд хүрч 5260 ам.доллар/тонн болсон байна. Түүнчлэн өнгөрсөн сард зэсийн баяжмалын импорт 1.21 сая тоннд хүрч өмнөх сарынхаас 5.2%-иар өссөн ч энэ нь өмнөх оны мөн үеэс 6.2%-иар бага дүн юм. Оны эхний гурван улирлын байдлаар баяжмалын импорт нийтдээ 9.33 сая тоннд хүрсэн нь өмнөх оныхоос 9.3%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Б.Төгс