Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Судалт мана” ХХК геологийн ажил мэргэжлийн уралдаанд түрүүлэв

Монгол улсад Геологийн алба үүсч, хөгжсөний 76 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулж байгаа томоохон ажлуудын нэг болох   "Улаанбаатарын дүүргийн геологийн сонгомол бүтцүүдийн тогтоц" сэдэвт хээрийн аялал аравдугаар сарын  13-нд  амжилттай боллоо.

Аялалыг ШУТИС-ийн багш доктор Д.Чулуун, С.Хишигсүрэн нар "Чулуутын Ам, Төр Хурахын дүүргийн структур", ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн  эрдэмтэн доктор Г.Ээнжин "Арлан нумын Шохойн Цагаан Булагийн геологийн онцлог" болон "Налайх-Тэрэлжийн геологийн тогтоц" мөн ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн  эрдэмтэн судлаач доктор Т.Оюунчимэг, докторант н.Отгонбаатар нар "Эрдэнийн дүүргийн геологийн тогтоц" сэдвүүдээр тус тус хөтлөн явуулж танин мэдэхүй, судалгааны чухал ач холбогдол бүхий мэдээллүүдийг залуу, дунд үеийн геологичдод өглөө.

Тус хээрийн экскурст Геологи, уул уурхайн яамны сайд асан Ч.Хурц, Уул уурхайн яамны   Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жавхланболд, Монголын геологийн холбооны  удирдах зөвлөлийн гишүүн Б.Болд-Эрдэнэ, Монголын геофизикийн холбооны  гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир нар болон зураглалын чиглэлээр ажиллаж буй залуу, дунд үеийн геологичид оролцсон юм.

Геологийн алба үүсч хөгжсөний 76 жилийн ойнд зориулсан хоёр дахь  арга хэмжээ болох Геологийн ажил мэргэжлийн уралдаан  Төв аймгийн Эрдэнэ сумын Тогосын голын хөндийн Хар толгойн энгэрт аравудгаар сарын 14-нд боллоо.
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Геологийн мэргэжлийн холбоод болон геологийн  компаниуд оролцсон юм.  1:50.000-ны геологи, зураглалын маршрутыг эхлүүлэх, хяналт хийх, чулуулгын дээж цуглуулах зэргээр  мэргэжлийн геологчдын мэдлэг, ур чадварыг сорьсон  уралдаанд “Судалт мана” ХХК тэргүүлж, “Жи Жи Ай Эс” ХХК, Геологийн судалгааны төв тус тус удаалав.
      
Г.Идэр