Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын гангийн үйлдвэрлэл 2.1%-иар буурав

Дэлхийн гангийн холбооны мэдээллээр 9 дүгээр сард 131 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.7%-иар буурчээ. Энэ жилийн 9 дүгээр сарыг өнгөрсөн оны 9 дүгээр сартай харьцуулахад Хятад 66.1 сая тонныг үйлдвэрлэж 3%, Япон 8.6 сая тонныг үйлдвэрлэж 7.3%, Энэтхэг 7.3 сая тонныг үйлдвэрлэж 1.4%-иар тус тус буурсан байна.

Эхний 3 улирлын байдлаар дэлхийн нийт гангийн үйлдвэрлэл 1 тэрбум 212.3 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 2.4%-иар буурчээ. Азийн орнууд 828.9 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2%-иар буурсан үзүүлэлт бол Европын холбооны улсууд 127.5 сая тонныг үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 0.3%, Өмнөд Америкийн улсууд 85.1 сая тонныг үйлдвэрлэсэн нь 6.8%-иар буурчээ.

2015 оны эхний 3 улирлыг өнгөрсөн оны эхний 3 улиралтай харьцуулахад дэлхийн гангийн томоохон үйлдвэрлэгч улсуудын үйлдвэрлэл бүгд бууралттай байна. Хятад 608.9 сая тонныг үйлдвэрлэж 2.1%-иар буурсан бөгөөд тус улс дэлхийн ган үйлдвэрлэлийн 50.2%-ыг ганцаараа үйлдвэрлэж байна. Харин Япон 78.8 сая тонныг үйлдвэрлэж 5.2%, АНУ 60.6 сая тонны үйлдвэрлэж 8.6%, Өмнөд Солонгос 51.9 сая тонныг үйлдвэрлэж 3.4%, ОХУ 53.3 сая тонныг үйлдвэрлэж 0,5%-иар тус тус буурсан байна. Ганцхан Энэтхэг улсын гангийн үйлдвэрлэл 3.1%-иар өсч 67.6 сая тонн болжээ.

С.Болд-Эрдэнэ