Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Геологичид ОХУ-д мэргэжил дээшлүүлнэ

Монгол улсад геологийн алба үүсэн байгуулагдсаны 76 жил, дотооддоо мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 55 жилийн ойн хүрээнд тус салбарт хэд хэдэн томоохон  үйл явдал боллоо.

Монголын Геологийн холбоо /МГХ/ ОХУ-ын Серга Орджоникизегийн нэрэмжит Оросын геологи, хайгуулын их сургууль /хуучнаар МГРИ/-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Уг гэрээнд МГХ-г төлөөлж гүйцэтгэх захирал М.Тодбилэг, Оросын геологи хайгуулын их сургуулийг төлөөлж ректор В.И.Лисов нар гарын үсэг зурлаа.

Энэхүү  гэрээний дагуу хоёр тал оюутан, магистр, докторын солилцоо багш эрдэм шинжилгээний ажилтан, геологичдыг мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Серга Орджоникизегийн нэрэмжит Оросын геологи, хайгуулын их сургуульд дараахь чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах боломжтой ажээ.

Үүнээс гадна ойн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг нь  Монголын геологийн холбоо “Улаанбаатар хот орчмын геологийн тогтоц”-ын тухай шинжлэх ухаан, танин мэдэхүйн баримтат кино бүтээжээ. Тус киноны зохиолын МУИС-ийн багш Х.Уламбадрах, ШУТИС-ийн багш доктор Д.Чулуун нар бичиж, М.Тодбилэг найруулсан байна.

 

Г.Идэр