Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад, Орос нүүрсний гаалийн татварын хэмжээг хэлэлцэж байна

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам нь Хятад руу нийлүүлэх Оросын нүүрсний гаалийн татварын хэмжээг тэглэх талаар БНХАУ-ын Эдийн засгийн яамтай хэлэлцээр явуулж байна. Хятад улсын хувьд  нүүрсний гаалийн татварын хэмжээг 00 байсныг 2014  оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс өөрчилсөн юм. Үүний дагуу антрацит, коксжих төрөл 3%, битум 6%, брикет болон бусад нүүрсний төрөлд 5%-ийн татвар ногдуулсан байдаг. Нүүрсийг гаалийн татвартай болгосон нь нүүрсний импортыг хязгаарлаж дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжихээс гадна агаарын бохирдлыг бууруулах зорилготой болохыг БНХАУ-ын Эдийн засгийн яамнаас мэдэгдсэн билээ.

Орос улсаас Хятадад нүүрс нийлүүлэгч гол компаниуд бол СЭУК, “Мечел”, “Распадская” юм. Эдгээрээс хамгийн том үйлдвэрлэгч СУЭК-ийн хувьд 2014 оны байдлаар Хятад улсад 10,5 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь тус компанийн нүүрсний нийт экспортын 11%-тай тэнцэх үзүүлэлт юм. 2013 онд 12,6 сая тонн нүүрс Хятадын зах зээлд нийлүүлж байжээ.

Э.Од