Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

“Комацу”-гийн ашиг 19%-иар буурав

Японы тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Комацу” компанийн санхүүгийн жилийн 9 дүгээр сарын 30-наар дууссан эхний 6 сарын тайлангаар нийт борлуулалтын орлого нь 892.4 тэрбум иень болж, өмнөх оны мөн үеэс 5.3%-иар буурсан байна. Хоёрдугаар улирлын тайлангаар ашиг нь өмнөх оны мөн үеэс 19%-иар буурч, 217 сая ам.доллар буюу 32.6 тэрбум иень болжээ.

“Комацу” компани хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн дэлхийн хоёр дахь том ханган нийлүүлэгч үйлдвэрлэгч юм. Барилга болон уул уурхайн тоног төхөөрөмж тус компанийн орлогын 90%-ийг бүрдүүлдэг байна. Мөн Хятадын эрэлт буурсантай холбогдуулан “Катерпиллар”, “Хитачи” гээд тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгчид энэ оны борлуулалтын орлогын төлөвлөгөөгөө бууруулж байгаа аж.


С.Болд