Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Назарбаев, Сэм Уолш нар “Коргантас” төслийн талаар санал солилцов

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Лондонд албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр айлчлалын хүрээнд “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолштой уулзаж, Казахстан дахь “Коргантас” төслийн талаар санал бодлоо солилцсон байна.

2013 оны 2 дугаар сард Казахстаны төрийн өмчит “Казгеология” болон Австрали-Британийн “Рио Тинто” компаниуд хамтарсан компани байгуулах гэрээ үзэглэсэн байдаг. Хамтарсан компани нь Казахстаны Карагандины бүс нутаг дахь “Балхаш Сарышаган”, “Коргантас” хэмээх газруудад зэсийн нөөц тогтоох геологи хайгуулын ажил гүйцэтгэж байна. Эдгээр газар нутаг дахь геологи хайгуул, судалгааны ажилд “Рио Тинто” компани нийт 15 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд “Коргантас” төслийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд төслийн эхний шат болох 4000 км2 газар нутаг дахь эрэл хайгуул, судалгааны ажлын нийт өртөг 6 сая ам.долларыг “Рио Тинто” компани гаргах юм.

“Коргантас” зэсийн төсөл нь Казахстан улсын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтаар хамтран хэрэгжүүлж байгаа анхны төсөл ажээ.  
 
Э.Од