Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Т.Төртогтох: Би мэргэжлийнхээ үүднээс ярьж байна Үнэн юм үнэнээрээ л байх хэрэгтэй

“ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ” төслийн шалгаруулалтад ирсэн бүтээл

“Сэлэнгийн мэдээ” сонины эрхлэгч
Н.Оюунмаа




    










Т.Төртогтох: Би мэргэжлийнхээ үүднээс ярьж байна Үнэн юм үнэнээрээ л байх хэрэгтэй

Манай энэ удаагийн дугаарт Сэлэнгэ аймгийн МХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагч Т.Төртогтох оролцож байна.   


Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа энэ компаний талаар хяналт тавьж ажилладаг улсын байцаагчийн хувьд ямар тайлбар хэлэх вэ?

Бороо гоулд ХХК манай аймагт 2003 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Аливаа үйлдвэрлэл, уул уурхай үйл ажиллагаагаа эхлэхдээ  Хүдэрийн биет нь технологитойгоо тохирч байна уу, үгүй юу, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа нь болж байна уу, үгүй юу гэх зэргээр туршилтын ажлууд хийгддэг. Энэ адилаар тус компанийн туршилтын ажил хийгдсэн. Дараа нь мэргэжлийн зүгээс хянаж  үзээд улсын комисс хүлээн авснаар үйл ажиллагаа нь эхэлсэн. Энэ компаний хамгийн давуу чанар нь  үндсэн ордыг иж бүрэн ашиглаж болох дэвшилтэт технологи нэвтрүүлснээрээ ач холбогдолтой болсон гэж үздэг.

“Бороо гоулд” компаниас өмнө нь манайхан үндсэн ордыг иж бүрэн ашиглаж чаддаггүй, агуулга багатайг нь орхидог байсан боловч, түүнийг  дахин “ашигласан” хэмээн лоозогносон байдлаар ярьдаг байсан. Харин Бороо гуолд компани ядуу хэсгийнхээ нөөцийг нь тогтоогоод, нуруулдан уусгалтаар дахин ашигладаг. Энэ компанийн хоёр дахь сайн тал нь манай улсын болоод аймгийн хэмжээнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн хангаж ирсэн. Гурав дахь сайн тал нь нөхөн сэргээлтийг маш өндөр түвшинд, их сайн хийсэн.

Гэхдээ, манай улсад нөхөн сэргээлтийн стандартыг тогтоох явдал маш дутагдалтай байгаа. Учир нь шороон ордын нөхөн сэргээлт хийх стандарт байдаг. Харин үндсэн орд бол өөр шүү. Иргэдийн хувьд үндсэн болон шороон ордоо хооронд нь ялгадаггүй. “За энэ уурхай хаяад явлаа, бидэнд том нүх үлдлээ” гэдэг. Тэр нь ч аргагүй юм. Нутгийн иргэд орон нутгаа аль болохоор унаган байгальд нь оруулахыг л хүснэ. Гэхдээ, унаган байдалд нь оруулах гэдэг үндсэн ордод хэцүү, харин дөхүүлэх, тухайн байдалд нь ойртуулах хэмжээний стандарт байх ёстой. Энэ нь үндсэн ордын тогтоц ямар байгаагаас шалтгаална.

За тэгвэл, Бороо гоулд компани дэвшилтэт технологи нэвтрүүлж, хаягдалгүй ашигладаг юм байж. Дээр нь нөхөн сэргээлтийг сайн хийдэг гэж байна. Гэхдээ иргэдэд үр өгөөжтэй зүйл байна уу?

Байлгүй яах вэ. Нөхөн сэргээлтэд нутгийн иргэдийг маш сайн татан оролцуулдаг.  Ингэснээр тодорхой хэмжээний ажлын байр бий болж байна гэсэн үг.  Нөгөөтэйгүүр, энд мэргэшиж ажилласан тухайн хүн хаана ч очоод гологдохгүйгээр ажиллаж чаддаг. Учир нь Бороо гоулд компаниас тухайн ажил мэргэжлийн сургалтыг маш сайн зохион байгуулдаг.

Үүний зэрэгцээ аж ахуй талаасаа аймаг болоод Баянгол, Мандал суманд мөнгөн тусламж үзүүлдэг. Тэнд жимс, жимсгэний модны суулгац бүхий “парк” байгуулсан байдаг. Сум орон нутгийн дэд бүтцийг сайжруулахад зориулж замын техник, тоног төхөөрөмжийг хоёр суманд хоёуланд нь олгосон байдаг.

Энэ мэтчилэн олон сайн зүйлүүд бий. Цаашдаа зөвхөн Бороо гоулд компани ч биш, ер нь уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид хэдэн тэр бум төгрөг олгохоосоо илүүтэйгээр  нүдэнд үзэгдэхээр зүйл хийх нь чухал санагддаг. Тэгвэл, энэ Бороо гоулд компани байхдаа хийсэн “сайн зам шүү” гэж үеийн үед хэлэгдэх жишээний.

Уг нь манай Мандал руу 57 км зам тавьсан. Гэвч үйл ажиллагаа нь эхлээгүйтэй холбоотойгоор одоо “донсолгоотой”  хэцүү зам болчихоод байгаа. Хэрэв Гацуурт компанийн үйл ажиллагаа эхлэх юм бол энэ замаа “тэд хийсэн зам шүү” гэж хэн ч мэддэг, үр удамд нь үлдэхээр, замын стандартад нийцсэн асфальтан зам бий болгочих хэрэгтэй.

Гацууртын орд, Ноён уулын эргэн тойронд зөрөлдөөнтэй асуудлууд хөндөгдөөд байгаа. Энд геологич  хүний хувьд таны тайлбар...?

Би мэргэжлийнхээ үүднээс л ярьж байна. 1996-1997 онд Каскадио гэсэн компани хайгуул хийсэн. Ер нь аливаа үйлдвэрлэл явуулахдаа тухайн нутаг дэвсгэрт эхлээд палентелогийн үлдэгдэл байна уу гэдгийг шалгаж дүгнэлт гаргадаг. Энийг “судалгааны” хуулинд ч заасан байдаг. Тийм учраас Каскадио компани Гацууртын аманд анх хайгуул хийсэн байдаг.

Харин хүмүүсийн яриад байгаа Ноён ууланд орос анх “ах нар” хайгуул хийгээд Хүннүгийн үеийн хивс олсон. Гэхдээ энэ хайгуул хийсэн газрын хил хязгаар нь нь Гацууртын амнаас 6-7 км, уурхайн талбайгаас 12-13 км-ийн зайтай байдаг юм. шүү дээ.  

Мөн миний  маш сайн санаж байгаа нэг асуудал байна. Энэ бол Ноён уулыг тусгай хэрэгцээний газарт оруулах тухай саналыг аймгийн Засаг дарга санаачлаад аймгийн ИТХ-д  хэлэлцүүлэн баталсан. Гэхдээ шороон ордыг ашиглуулахад хууль, дүрэмтэй зөрчилдөөд байсан учраас зөвхөн Ноён уулын орой хэсгийг тусгай хамгаалалтанд авч, бусад газрыг нь тусгай хэрэгцээний хамгаалалтаас гаргасан юм. Энэ бол 1993-1994 оны үе шүү дээ.

Гэтэл хүмүүс Ноён уулыг бүхэлд нь тусгай хамгаалалтанд авсан гэж андуураад байдаг. Үзэсгэлэнт сайхан Ноён уул, соёлын үнэт өвөө хамгаалахаар хийсэн энэ шийдвэр бол зөв.  Энэ үед Гацуурт компани Гацууртын ам, Билүүт зэрэг газруудаас шороон ордыг ашиглаж дууссаны дараа Каскадиа компани хайгуул хийж, дараа нь Сентерра гоулд үргэлжлүүлэн хайгуул хийгээд нөөцийг нь тогтоосон  юм.  Бороогийн болон Гацууртын орд бол үндсэн орд шүү дээ.  Энэ үндсэн ордын дээгүүр шороон орд нь хучсан маягаар үүссэн байдаг юм. Зарим хүмүүс “тэр орчин цианитаар бохирдоно” гэдэг. Ийм зүйл бол байхгүй. Сентерра гоулд компани хүдрээ тээвэрлээд Бороогийн уурхай дээрээ авчирч ном ёсоор нь саармагжуулаад боловсруулна. Харин сульфетийн хүдэр гэдэг бол тэс өөр технологиор буюу “био” гэдэг аргаар боловсруулдаг.  Бусад технологи нь Бороо дээрээ яг адил боловсрогдоно.

Гацууртын ордыг ашиглалтанд оруулвал гол, мөрөн бохирдоно, араатан, жигүүртэн хордоно гэх зэргээр яриад байгаа.  Энэ үнэн үү...?

Ийм зүйл байхгүй, хүмүүс дэвэргэж яриад байх юм. Үнэн юм үнэнээрээ л байх хэрэгтэй шүү дээ. Харин хүнцэлийн хувьд угаасаа тэр районд их байдаг. Хүнцэлийг саармагжуулах ажил нь тухайн компанитай холбоотой.