Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ашигт малтмалын 538 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байна

2015 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар ашигт малтмалын газрын тусгай зөвшөөрөл олголт ямар байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.     

2015 оны эхний 10 сарын байдлаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлснээс хойш 538 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба аймгийн Засаг даргаас санал авахаар бэлтгэж байгаа 562 өргөдөл байна.

Ашигт малтмалын тухай хуулийн  дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох 4 удаагийн сонгон шалгаруулалт явуулсан байна. Дээрх сонгон шалгаруулалтыг 37 талбайд зарласан бөгөөд одоогийн байдлаар 10 талбайд тусгай зөвшөөрөл олгоод байна. Харин 16 талбайд аж ахуйн нэгжүүдээс  санал ирүүлээгүй байна. 10 дугаар сарын 14-ний өдөр 9 талбайд сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтын саналыг энэ сарын 18-ны өдөр хүртэл хүлээж авна. Мөн 11 дүгээр сарын 06-ны өдөр 9 талбайд сонгон шалгаруулалт зарлаж, саналыг 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүлээж авна. 

“Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн  сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэ хугацаанд босго үнийг баталгаажуулсан нийт 50 талбайд сонгон шалгаруулалтыг зарлан явуулснаас 42 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Үүнээс 35 нь өмнөх эзэмшигч нь авч, 7 талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинэ эзэмшигчид авсан. Нэр бүхий 8 талбайд санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь “үнэлгээний баримт бичиг”-т заасан  шаардлага хангаагүй  тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна.

Уул уурхайн салбарын статистик мэдээлэл

Энэ оны эхний 9 сарын байдлаар нүүрс 16.6 сая тонн, алт 10.0 тн, газрын тос 868.1 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 166.9 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 946.1 мянган тонн,  төмрийн хүдрийн баяжмал 4.5 сая тонн, цайрын баяжмал 68.3 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна. Энэ оны эхний 9 сард 1,059.8 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тухайд 3.4 сая тонн, алт 7.6 тн, нүүрс 10.5 сая тонн, газрын тос 799.0 мянган тонныг тус тус экспортлосон байна.

 

 

Тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл, 2015.11.10

Аймаг

Хайгуулын тусгай зөвшөөрөл

Ашиглалтын тусгай зөвшөөрөл

НИЙТ

1.     

Архангай

17

27

44

2.     

Баян-Өлгий

75

27

102

3.     

Баянхонгор

123

71

194

4.     

Булган

43

57

100

5.     

Говь-Алтай

178

28

206

6.     

Говьсүмбэр

10

7

17

7.     

Дархан-Уул

26

70

86

8.     

Дорноговь

198

161

359

9.     

Дорнод

77

60

137

10.  

Дундговь

85

73

158

11.  

Завхан

70

6

76

12.  

Орхон

0

7

7

13.  

Өвөрхангай

27

26

53

14.  

Өмнөговь

164

83

247

15.  

Сүхбаатар

59

69

128

16.  

Сэлэнгэ

48

111

159

17.  

Төв

88

253

341

18.  

Увс

197

44

241

19.  

Ховд

113

23

136

20.  

Хөвсгөл

24

18

42

21.  

Хэнтий

67

102

169

22.  

Улаанбаатар

22

158

180

НИЙТ

1711

1481

3182

 

  • З.ЭНХБОЛД (59.153.115.144)
    БОЛЬЁ ОО
    2015 оны 11 сарын 11 | Хариулах