Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ 4500 долларт хүрэв

Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар (гурван сарын гэрээт) нэг тонн нь 4512 ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх өдөр 4500 ам.долларт хүрснээсээ ялимгүй өссөн үзүүлэлт юм. Эрдэс түүхий эдийн зах зээлд Хятадын эрэлт буурахын сацуу нийлүүлэлт нэмэгдсээр байна гэсэн хандлага давамгайлж буйгаас үүдэн хүрэн металын ханш буурсаар байгаа юм.

Зэсийн үнийн хувьд 5000 ам.доллар гэдэг нь улаан шугам болохыг зарим шинжээч тайлбарладаг. Үнэ энэхүү шугамнаас доош уруудаж буй нь дэлхийн эдийн засаг, аж үйлдвэр ерөнхийдөө тааруухан байгааг таниулж байна. Гэвч зэсийн үнэ энэ сарын эхээс авахуулан 5000 долларын босгоноос доош аажмаар уруудсаар одоогийн түвшинд хүрсэн. Цаашид ханш 4000 долларын шугамаас ч доош буурч болзошгүй гэсэн таамгийг зарим судалгааны байгууллага гаргаад байгаа билээ.

Гэхдээ өчигдөр зэсийн үнэ ялимгүй өссөн бөгөөд энэ нь АНУ-ын эдийн засгийн гуравдугаар улирлын өсөлт тооцоолж байснаас дээгүүр буюу 2.1%-тай гарсан төдийгүй ам.долларын ханш суларсантай холбоотой хэмээн шинжээчид тайлбарлаж байна.


Б.Төгс