Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Улсын комисс шинээр 43 уурхай, баяжуулах үйлдвэр хүлээн авав

2015 онд шинээр нийт 56 уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагаас 40 ил уурхай, 3 баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтанд орж Улсын комисс хүлээн авсан байна. Дээрхи уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноор нийт 5342 ажлын байр шинээр бий болж, төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1.2 орчим тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин 13 уурхай, баяжуулах үйлдвэрүүд нь санхүүжилт, зах зээлийн болон дэд бүтэц, тоног төхөөрөмжийн угсралт зэрэг бусад асуудлаас шалтгаалан бүрэн ашиглалтанд орж амжаагүй байна гэж Уул уурхайн яам мэдээллээ.