Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

”Газрын тосчид” орон нутгийг дэмжих гэрээний загвар батлагдлаа

Газрын тосны тухай хуульд “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээний загвар”–ыг Засгийн газар батлахаар заасны дагуу, уг гэрээний загварыг Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцүүлж батлууллаа.
          
Энэхүү гэрээг хэрэгжүүлсэнээр орон нутгийн Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигчид газрын тосны ашиглалтын үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулахад харилцан үүрэг хүлээж хамтран ажиллах юм. Мөн түүнчлэн бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрсөн хөрөнгийг иргэдийн хяналтан дор захиран зарцуулах, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаанаас үүсэх байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн асуудлуудыг орон нутгийн удирдлагуудтай харилцан тохиролцож хэрэгжүүлэх ач холбогдолтой юм хэмээн Уул уурхайн яам мэдээллээ.