Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын коксжих нүүрсний импорт 3.08 сая тоннд хүрч буув

Коксжих нүүрсний импортоороо дэлхийд тэргүүлэгч Хятад улс өнгөрсөн сард 3.08 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 43.4%-иар, өмнөх сарынхаасаа 22.2%-иар буурсан дүнтэй гарсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Тус улсын коксжих нүүрсний тэргүүлэх нийлүүлэгч Австралийн Хятад руу хийсэн экспортын биет хэмжээ өнгөрсөн сард 1.64 сая тоннд хүрсэн нь өмнөх оныхоосоо 47.9%-иар, өмнөх сарынхаасаа 24.4%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Харин Монгол улсын хувьд өнгөрсөн сард 0.69 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 40.4%, өмнөх сарынхаас 19.5%-иар буурлаа гэж тус улсын статистикийн мэдээлэлд дурджээ.

Түүчнлэн Канад улс өнгөрсөн сард 0.51 сая тонн коксжих нүүрс Хятад руу нийлүүлсэн нь өмнөх оныхоос 7.5%, өмнөх сарынхаас 30.7%-иар багассан дүн юм.

Хятадын хувьд оны эхний арван сарын байдлаар нийтдээ 39.48 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны үзүүлэлтээс 20.8%-иар доошилсон дүн ажээ.


Б.Төгс

Сэтгэгдэл (1)

  • Ховд аймаг хөшөөт багийн иргэн С.Давааням утас 99563758 (202.131.229.34)
    НӨИ-иргэд айл өрх баг сумын нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговрийн талаар болон нүүлгэн шилжүүлэлтийн талаар яаралтай хэлэлцэх шаардлагатай байна.
    2019 оны 04 сарын 23 | Хариулах