Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

”Англо-Американ” компанийн хувьцааны үнэ 10%-иар буурав

Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг “Англо-Американ” 135 мянган ажилчдынхаа 60% буюу 85 мянган ажилчнаа халах тухайгаа мэдэгджээ. Компанийн эрсдэлийг давах төлөвлөгөөнд зарим хувьцаагаа худалдах, 2015 оны 2 дугаар хагас болон 2016 оны ногдол ашгийг төлөхгүй байхаар тусгасан байна.

“Англо-Американ” энэ оны хагас жилийн байдлаар 3 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан талаар өнгөрсөн 7 дугаар сард мэдэгдэхдээ ажилчид болон зарим салбарууддаа цомхотгол хийх шийдвэрт хүрсэн юм. Тус компанийн Монгол дахь салбарын үйл ажиллагаа энэ сарын 31-ний өдрөөр дуусч буй.    

Энэ төлөвлөгөө дэлхийн түүхий эдийн ханшийн уналт урт хугацаанд үргэлжлэхийг харуулж байна гэж олон улсын шинжээчид үзэж байгаа аж. Өчигдрийн байдлаар Хятадын Цидао боомт дээр төмрийн хүдрийн үнэ 39,6 ам.долларт хүрч, сүүлийн  арван жилийн хамгийн доод хэмжээнд хүрэв. 2011 онд 1 тонн төмрийн хүдэр 200 ам.доллараар худалдаалагдаж, дээд амжилт тогтоож байсан билээ.

Ажилчдаа халах тухай шийдвэрээ мэдэгдсэний дараа “Англо-Американ” компанийн хувьцааны үнэ 10%-иар буурсан байна. Энэ нь тус компанийн хувьцаа 1999 онд хүрсэн хамгийн доод үнэтэйгээ тэнцэж буй аж. Дээрх мэдээллийн улмаас төмрийн хүдрийн бусад томоохон олборлогч компаниуд болох “Рио Тинто”-гийн хувьцаа 6,3%, BHP Billiton 5.8%, Glencore 9.3%-иар тус тус буурахад нөлөөлжээ.

Э.Од

   
     

   
 
 

  • Зочин (103.57.94.119)
    МУУ ШҮҮ
    2015 оны 12 сарын 23 | Хариулах