Өнөөдөр Австрийн Вена хотноо Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн /ОУАЭА/ Удирдах зөвлөл Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой тогтоолыг эцэслэн шийдвэрлэх юм. Тегеран цөмийн үйлдвэрлэлээ цэрэг дайны бус энхийн зориулалтаар ашиглах тухай энэхүү тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн улс АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, Герман, Франц зөвшөөрөн батлахаар төлөвлөж байна. Тогтоолыг албан ёсоор баталсны дараа Ираны эсрэг АНУ болон Европын холбооны эдийн засгийн хориг цуцлагдах учиртай.
Ингэснээр уран, газрын тосны арвин нөөцтэй тус улс дэлхийн түүхий эдийн зах зээлд эргэн ирэх боломж нээгдэж байгаа юм. Одоогийн байдлаар Тегеран 10 сая тонн баяжуулсан уран Орос улсад худалдаж, хариуд нь 140 тонн ураны хүдэр авахаар төлөвлөжээ. Мөн 1 тонн газрын тосыг 30 ам.доллараар худалдах тухайгаа мэдэгдсэн байна. Иран нь эхний хугацаанд өдөрт 500 мянган баррель газрын тос үйлдвэрлэж, цаашид 1 сая баррель хүртэл нэмэгдүүлэх ажээ.
Э.Од