Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах ажиллагааг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн он дуустал түр хугацаагаар зогсоож буйгаа Ашигт малтмалын газраас мэдээллээ.
Засгийн газрын 2014 оны 7 сарын 28-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай 239 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулан Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулахаар төлөвлөсөн билээ. Түүнээс гадна экологийн чухал ач холбогдол бүхий газар нутаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болон Улсын тусгай хамгаалалтад шинээр авахаар төлөвлөж буй талбайнуудыг хасч өөрчлөлт оруулах ажил хийгдэж байгаа. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг шинээр нэмж тогтоох ажил хийгдэж буйн улмаас түр хугацаанд зогсоож байгаа ажээ.