ОХУ-ын Сангийн яамны сайд Антон Силуанов мэдэгдэхдээ 2016 онд “Роснефть” компанийн 19,5%-ийг худалдахаар төлөвлөжээ. Энэ хэмжээний хувь эзэмшлийг 500-550 тэрбум рублээс доошгүй худалдахаар тооцоолж байна.
Оросын газрын тосны магнат компанийн хувийг худалдаж авахаар Хятадын хөрөнгө оруулагчид сонирхож байгааг Силуанов мэдэгдэлдээ онцолсон юм. Одоогийн байдлаар “Роснефть”-ийн 69,5%-ийг төрийн “Роснефтегаз”, 19,75%-ийг Их Британийн “British Petroleum” компаниуд тус тус эзэмшдэг.
Э.Од