Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Төмрийн хүдрийн экспорт 50%-иар буурав

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний 11 сард 2 тэрбум 71.9 сая долларын зэсийн баяжмал экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 210 сая доллар буюу 9.4%-иар буурчээ. Харин экспортын биет хэмжээ нь 1 сая 335 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 82 мянган тонн буюу 6.5%-иар өссөн байна.

Нүүрсний экспортын биет хэмжээ 12 сая 876.6 мянган тонн болж, 4 сая тонн буюу 24%-иар буурчээ. Экспортын орлого 509.3 сая доллар болж, 250 сая доллар буюу 33%-иар буурсан байна.

Газрын тосны экспортын биет хэмжээ 7 сая 386 мянган баррель болж, 1 сая баррелиар нэмэгдсэн байна. Харин экспортын орлого 241 сая доллар буюу 40%-иар буурч 359.9 сая доллар болжээ.

Алтны экспортын биет хэмжээ 1.1 тонноор нэмэгдэж, 9.5 тонн болсон бол экспортын орлого 14 сая доллар буюу 4.1%-иар нэмэгдэж 356.6 сая доллар болсон байна.

Төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ1.2 сая тонноор багасч, 4.35 сая тонн болсон бол экспортын орлого 50% буюу 200 орчим сая доллараар буурч, 202.5 сая долларт хүрчээ. Энэ жилийн хувьд хамгийн их уналттай байгаа нь төмрийн хүдрийн экспорт байна. 


С.Болд