Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2015 онд дэлхийн хөрөнгийн биржүүд дээр IPO гаргалт буурчээ

Олон улсын судалгааны “Эрнст энд Янг” компаниас уламжлал ёсоор жил бүрийн эцэст дэлхийн хөрөнгийн бирж дээр IPO гаргасан тоон судалгааг гаргадаг билээ. Тэгвэл энэ жилийн хувьд 12 дугаар сарын 15-ны байдлаар дэлхийн хөрөнгийн биржүүд дээр нийт 195 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон нь өнгөрсөн онтой харьцуулахад 25%-иар буурсан байна. Биржүүдэд нийт 1218 IPO гаргалт бүртгэгджээ.

Энэ нь 2014 оноос 2%-иар буурсан үзүүлэлт юм. АНУ-ын биржүүдийн IPO гаргалт өмнөх оныхоос 41%-иар буурч 173 IPO гаргаснаас 33,3 тэрбум ам.доллар босгосон байна. Харин Хятадын бирж дээр 344 IPO гаргаснаас 60 тэрбум ам.доллар босгосон нь 39%-иар өссөн үзүүлэлт ажээ.

Э.Од