Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Жоншны салбарынхан зөвлөлдлөө

Уул уурхайн яам, Монголын жоншны олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо хамтран “Хайлуур жоншны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

2012-2015 онд дэлхийн зах зээл дээрх хайлуур жоншны үнэ 20 гаруй хувиар буурч, манай жоншны салбар зогсонги байдалд орж, жоншны баяжмалын экспортын хэмжээ тухайн онуудад жил бүр 15 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2015 онд 50 гаруй аж ахуйн нэгж олборлолт, үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэлээр 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулсан байна.

“Төрөөс эрдэс баялгийн салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн хүрээнд Уул уурхайн яам, Монголын жоншны олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо, аж ахуйн нэгжүүд, салбарын эрдэмтэн мэргэд, геологич, уурхайчин, баяжуулагч инженер, техникийн ажилтнуудтай хамтран “Монгол жонш” хөтөлбөрийн төслийг боловсруулсан.
           
Тухайн зөвлөгөөнөөр “Монгол жонш” хөтөлбөрийн төслийг хэлэлцэж, тус салбарт тулгамдаж буй асуудлууд болох технологийн шинэчлэл, жишиг үнэ, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бичил уурхай зэрэг асуудлыг шийдвэрлэх арга замын талаар зөвлөгөөнд оролцогчид шүүн хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.
Зөвлөгөөнөөс гарсан санал дүгнэлтийг “Монгол жонш” хөтөлбөрийн төсөлд тусган Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцүүлнэ.