Хятадын “Sinopec” корпорацийн топ-менежер Чан Жэнюн нь өнөөдрөөс Оросын газрын тос, химийн “Сибур” компанийн Захирлуудын зөвлөлийн шинэ гишүүн болж байна. Өнгөрөгч долоо хоногт Хятадын корпораци нь “Сибур” компанийн 10%-ийг 1,33 тэрбум ам.доллараар худалдан авснаар стратегийн хөрөнгө оруулагч болсон юм.
Ирэх 3 жилийн хугацаанд тус компанийн 10%-ийн хувьцааг нэмж “Sinopec” корпораци худалдан авахыг Оросын Холбооны монополийн эсрэг албанаас зөвшөөрчээ. Энэхүү худалдааны гэрээг өнгөрсөн 9 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр зурсан юм.
“Сибур” концернийн Захирлуудын зөвлөлд хараат бус гишүүн “Варданян, Бройтман и партнеры” компанийн Ерөнхийлөгч Рубен Варданян, “Газпром нефть” компанийн Ерөнхий захирал Александр Дюков, “Сибур” концернийн тэргүүн Дмитрий Конов, хувь эзэмшигч “Новатэк” компанийн захирал Леонид Михельсон, “Новатэк” компанийн стратегийн төсөл хариуцсан захирал Илья Тафинцев, мөн Путины хүргэн болох хувь эзэмшигч Кирил Шамалов нар тус тус багтдаг байна.
Э.Од