Тодруулбал, “Fission Uranium” корпорацийн хувьцааны 19,99%-ийг Хятадын “CGN Mining” компани 58,7 сая ам.доллараар худалдан авсан байна. Энэ нь Канадын компанийн хувьцааны зах зээлийн ханшаас 25%-иар илүү үнэ аж.
“CGN Mining” нь Хятадын төрийн өмчит “China General Nuclear Power” корпорацийн охин компани юм. Өнөөгийн байдлаар Канад улс нь ураны экспортын хэмжээгээр Казахстаны дараа дэлхийд 2 дугаарт орж байна.
Сүүлийн 7 хоногийн байдлаар дэлхийн зах зээл дэх 1 фунт ураны үнэ 2,05 ам.доллараар буурч 33,75 ам.долларт хүрээд буй.
Э.Од