2016 оны 2 дугаар сард зэсийн “Лас Бамбас” орд дахь олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр Перу улсын зэсийн үйлдвэрлэл ирэх жил 65%-иар нэмэгдэж, 2,5 сая тонн хүрэх аж. Энэ тухай тус улсын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэрлэлийн сайд Роза Ортиз мэдэгджээ.
Төсөлд төлөвлөснөөр эхний 5 жилийн хугацаанд 250-300 мянган тонн зэс олборлох юм. MMG компани нь зөвхөн 2015 онд төсөлд 1,9-2,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад буй.
Англи-Швейцарийн “Glencore-Xstrata” компани нь 2014 онд “Лас Бамбас” ордын төслөө Хятадын консорциумд 7,4 тэрбум ам.доллараар худалдсан билээ. Үүний үр дүнд 10 гаруй сая тонн зэсийн нөөцтэй эл ордын төслийн 62,5%-ийг Хятадын “Minmetals”корпорацийн охин компани MMG, ”Guoxin International Investment” корпораци 22.5% болон “Citic Metal Co” компани 15%-ийг тус тус эзэмшиж байна.
Э.Од