Эрчим хүчний яам, БНХАУ-ын China National Complete
Engineering Corporation-ийн хооронд хамтран ажиллах Санамж бичигт ЭХЯ-ны Төрийн нарийн
бичгийн дарга Д.Дэлгэрцогт, CNCЕC-ийн Худалдааны газрын менежер Чин Мин нар гарын үсэг зурлаа.
Монгол улсын эрчим хүчний салбарын цаашдын
стратеги хөгжил болон эрчим хүчний хэрэгцээг үндэслэн эрчим хүчний салбарт
зураг төсөл хийх, барьж байгуулах, ашиглах зэрэгт China
National Complete Engineering Corporation-тай хамтран ажиллахаар боллоо гэдгийг яамны
удирдлагууд онцолсон юм.
Санамж бичиг зурах ёслолд Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн А.Тлейхэн нар байлцжээ.