Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АДБХОБ-ны Удирдах зөвлөл 1 дүгээр сард хуралдана

Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХОБ/ Удирдах зөвлөл 2016 оны 1 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Бээжин хотноо хуралдах гэж байна. Энэ өдрүүдэд банкийг албан ёсоор нээж үйл ажиллагааг эхлүүлэх, гишүүн 57 орны санал хуралтаар сонгогдсон Цин Лицюн нь банкны Ерөнхийлөгчийн албанд томилогдох ёслол болох ажээ.

АДБХОБ-ны 51%-ийг эзэмшигч гишүүн 17 улс банкийг үүсгэн байгуулах тухай Зөвшилцлийн баримт бичгийг соёрхон батлаад буй. Энэ сарын 29-нд Киргиз, Филиппин улс банкны гишүүнээр элсэн орсноор өнөөгийн байдлаар дэлхийн 57 орон АДБХОБ-ны албан ёсны гишүүн болоод байна.

Э.Од