Энэ долоо хоногийн байдлаар Тянжины боомт дээр 68%-ийн агууламжтай төмрийн хүдэр 40,2 ам.доллараар худалдаалагдаж буй. Хятадын 31 боомт дахь төмрийн хүдрийн нөөц 0.8%-иар нэмэгдэж, 93.1 сая тоннд хүрсэн байна. Энэ нь 5 дугаар сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт аж.
Тус улсын боомтууд дахь төмрийн хүдрийн нөөцийн хэмжээ сүүлийн 4 сарын хугацаанд дарааллан нэмэгдэж байгаа юм. Оны 4 дүгээр улиралд нийт нөөцийн хэмжээ 13%-иар өсчээ. Хятадын дотоодын эрэлт буурч буйн улмаас боомт дахь нөөц нэмэгдэж байгааг тус улсын шинжээчид тайлбарлаж байна.
Э.Од