Mongolia Mining 2016 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 2016 оны 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 6 дахь жилдээ оролцогч улс орнууд, уул уурхайн салбарын хувьд урьд урьдынхаас өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна.
Мongolia Mining 2016 олон улсын уул уурхайн үзэсгэлэн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээний хувьд Уул уурхайн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт малтмалын газар дэмжин ажилладаг бөгөөд уламжлал ёсоор “Майнэкс Монгол” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК, “Экспо Монгол” ХХК, Олон улсын үзэсгэлэнгийн товчоотой хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн энэ удаагийн дугаарт уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн бизнесийн байгууллагууд оролцох юм. Үзэсгэлэнд дээрх салбаруудын дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш дэлгэн харуулахаас гадна эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих мега төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдана.
Одоогийн байдлаар нийт үзэсгэлэнгийн талбайн 60% борлуулагдсан, үзэсгэлэнгийн бэлтгэл ажил амжилттай явагдаж байна.
Mongolia Mining үзэсгэлэнд оролцож байгаа Монголын уул уурхай болон дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчид энэхүү үзэсгэлэнгээс хамгийн сүүлийн үеийн техник технологийг үзэж сонирхохоос гадна Европ, Орос, Хятад, Англи, Австрали, Шинэ Зеланд, Турк, Канад, Япон, Хойд Америк, мөн Азийн бусад орнуудын төлөөлөгч нартай түншлэл тогтоох боломжтой. Та бүхэн Mongolia Mining 2016-д амжиж бүртгүүлээрэй!