Саудын Араб улсын Төрийн өмчит “Saudi Aramco” компани нь дэлхийн хөрөнгийн бирж дээр IPO гаргах боломжийг судалж байна. Энэ тухай тус улсын өв залгамжлагч II хунтайж Мухаммад бен Сальман Аль Сауд мэдэгджээ. Тэрбээр “Би хувьдаа энэ санааг маш их дэмжиж байгаа. Дэлхийн газрын тосны хамгийн том компани IPO гаргаснаар үйл ажиллагаа нь ил тод, тунгалаг болно” гэв.
Өдөрт 12 сая баррель газрын тосны олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг “Saudi Aramco” компани нь 781 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй. Тус компанийн газрын тосны үнэ бүс нутагуудаас хамааран өөр өөр байдаг бөгөөд сард 1 удаа үнээ өөрчилж тогтоодог. Энэ долоо хоногийн мягмар гаригт “Saudi Aramco” компани газрын тосны үнээ өөрчлөхдөө баруун, хойд Европын орнуудад 0,6%, газар дундын тэнгисийн бүс нутагт 0,2%-иар тус тус бууруулсан бол Ази тивийн орнуудад 0,6%-иар нэмжээ.
Хятадын хөрөнгийн биржүүдийн уналтаас үүдэн пүрэв гаригаас дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ огцом буурч Brent маркийн 1 баррель 32,1 ам.долларт хүрч, өнөөдрийн байдлаар ялимгүй өсч 33,7 ам.доллар дээр тогтоод буй.
Э.Од