Гэсэн ч Хятадын гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд өмнөх 2014 оныхоосоо 7%-иар буурч 24.6 их наяд юань байв. Үүнд экспорт 2015 онд 14.14 их наяд (2.15 их наяд ам.доллар) байсан нь өмнөх оныхоосоо 1.8%-иар, импорт 10.45 их наяд юань (1.58 их наяд ам.доллар) байсан нь өмнөх оноос 13.2%-иар танагджээ.
Гаалийн ерөнхий газрынх нь мэдээлж
буйгаар тус улсын экспорт, импортын хэмжээ 2015 онд ийнхүү аль аль нь буурсан
нь дэлхий даяар эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой ажээ. Импортын огцом
бууралтад түүхий эдийн ханш хямдарсан болон эрэлт багассан явдал голлон
нөлөөлжээ.
Б.Төгс