Мягмар гаригт Нью-Йоркийн бирж нээгдэхэд WTI маркийн газрын тосны 1 баррелийн үнэ 1,28 ам.доллараар буурч 30,13 ам.долларт хүрэв. Мөн богино хугацаанд 29,93 ам.долларт хүрсэн нь бүртгэгдсэн байна. Дэлхийн зах зээл дээр хамгийн сүүлд 2003 оны 12 дугаар сард газрын тосны үнэ 30 ам.долларт хүрч байжээ.
Мөн энэ өдөр Brent маркийн газрын тосны 1 баррелийн үнэ 1,05 ам.доллар буюу 3,3%-иар буурч 30,5 ам.долларт хүрсэн юм. Уг маркийн газрын тосны хамгийн доод үнэ болох 30,34 ам.доллар 2004 оны 4 дүгээр сард бүртгэгдэж байв.
Үнэ буурсан шалтгааныг АНУ-ын газрын тосны нөөцийн долоо хоног тутмын мэдээлэлтэй холбон шинжээчид тайлбарлаж байгаа юм. Энэ сарын 8-ний өдөр хүртэлх долоо хоногийн тайлангаар тус улсын газрын тосны нөөцийн хэмжээ 2,504 сая баррелээр нэмэгдэн 484,804 сая баррельд хүрчээ. Өнөөдөр 13-ны өдөр хүртэлх долоо хоногийн нөөцийн хэмжээг мэдээлэх учиртай.
Их Британийн “Standard Chartered“ банкнаас дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийг 10 ам.долларт хүрнэ гэсэн таамаглалыг дэвшүүлээд буй. Дэлхийн бусад томоохон банк Barclays, Macquarie, Bank of America, Merrill Lynch, Sociйtй Gйnйrale энэ оны газрын тосны таамаглалуудаа буурууллаа. Brent, WTI маркийн газрын тосны дундаж үнийг 56-60 ам.доллар гэсэн өмнөх таамаглалаа бууруулж 37 ам.доллар болгосон байна.
Э.Од