Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад төмөр замдаа 450 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

Дотоодын төмөр замаа хөгжүүлэх 2,8 их наяд юань буюу 450 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар Хятад улс төлөвлөж байна. Ингэхдээ ирэх 5 жилийн хугацаанд 23 мянган км зам шинээр барьж байгуулах аж. Төв болон баруун бүс нутгийн төмөр замыг 2016 оноос хөгжүүлэх төлөвлөгөө БНХАУ-ын 13 дугаар таван жилийн хөтөлбөрт багтаж буй.

2015 онд дууссан 12 дугаар таван жилийн хөтөлбөртөө үндэсний төмөр замын дэд бүтцийн хөгжилд 460 тэрбум ам.доллар төлөвлөсөн нь нэмэгдэн 547 тэрбум ам.долларыг зарцуулсан билээ. Өнгөрсөн оны байдлаар тус улс нь төмөр замын салбарт 125 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахдаа шинээр 8 мянган км зам тавьжээ.

Э.Од