Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Сибирийн хүч” хоолойн бүтээн байгуулалтад 92 тэрбум рубль зарцуулна

“Газпром” компани байгалийн хий Хятад руу дамжуулах “Сибирийн хүч” хоолойн бүтээн байгуулалтад 2016 онд 92 тэрбум рубль буюу 1,15 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ. Энэ нь анх төлөвлөсөн 230 тэрбум рублиэс 2 дахин багасгаж байгаа юм. 2015 онд  уг бүтээн байгуулалтад төлөвлөгөөний дагуу 31 тэрбум рубль зарцуулах байсан ч  бууруулан 19,2 тэрбум рубль болгосон ажээ. “Сибирийн хүч” хоолойн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг жил жилээр нь төлөвлөдөг байна.
 
2014 онд Оросын “Газпром” компани болон Хятадын CNPC корпораци хооронд Оросоос байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум рублийн өртөгтэй гэрээ хийгдсэн билээ. Гэрээний урьдчилгаа болгон Хятадын тал “Сибирийн хүч” хоолойн барилгын ажилд 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах байсан ч өнөөг хүртэл тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа юм.

Э.Од