Люксенбургт төвтэй “ArcelorMittal” корпораци нь Испани дахь металургийн “Sestao” үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэжээ. Үйлдвэрийн үйл ажиллагааг ирэх 2 дугаар сараас зогсоох бөгөөд ажилчдаа 12 дугаар сар хүртэл амраах аж. Дэлхийн түүхий эдийн зах зээлийн өнөөгийн таагүй нөхцөл байдлаас хамаарч энэхүү шийдвэрт хүрснээ тус корпорацийн төлөөлөгч мэдэгджээ.
Испанийн Бильбао хотын ойролцоох “Sestao” нь “ArcelorMittal” корпорацийн 12 том үйлдвэрийн нэг юм. Тус үйлдвэр жилд 1.5 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Дэлхийн гангийн ассоциацийн мэдээллээр 2015 онд Испани улс 14.88 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 4.4%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм.
“ArcelorMittal” корпораци нь 2008 оны байдлаар дэлхийн гангийн зах зээлийн 10%-ийг дангаар хангаж байжээ.
Э.Од