Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Тусгай хамгаалалтад хамруулах эсэх асуудлыг судалж, зохих дүгнэлтийг гаргах зорилгоор УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан Ажлын хэсгийнхэн энэ сарын 23-26-нд тус суманд ажиллаад иржээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар хийж буй болон төлөвлөсөн ажлууд, тулгамдаж буй асуудлын талаар орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн санал хүсэлтийг сонссон байна.
Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахдаа аль болох экосистемийг бүхэлд нь хамруулах зайлшгүй шаардлагатай байгаагаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтнүүд онцолжээ.
Г.Идэр