Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Лас Бамбас ордоос анхны баяжмалыг Хятад руу нийлүүлнэ

Зэсийн нөөцөөрөө дэлхийд томоохон тооцогддог Лас Бамбас ордын анхны 10 мянган тонн зэсийн баяжмалыг Хятад руу нийлүүлэх гэж байна.

2014 онд Англи-Швейцарийн “Glencore” компани нь Перу дахь зэсийн энэхүү төслөө Хятадын консорциумд 7,4 тэрбум ам.доллараар худалдсан билээ. Тус наймааны үр дүнд 10 гаруй сая тонн зэсийн нөөцтэй Лас Бамбас ордын төслийн 62,5%-ийг “Minmetals” корпорацийн охин компани MMG, “Guoxin International Investment” корпораци 22,5% болон “Citic Metal Co” компани 15%-ийг тус тус эзэмшиж буй.

Австралид төвтэй MMG нь төслийн хүрээнд энэ жил 200 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөж байна. 2017 он гэхэд үйлдвэрлэлийн хэмжээг 400 мянган тоннд хүргэх аж. 

Уг төслийг хэрэгжүүлснээр Перу улсын зэсийн үйлдвэрлэл 2016 онд 65%-иар нэмэгдэж, 2,5 сая тоннд хүрнэ хэмээн тус улсын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэрлэлийн сайд Роза Ортиз мэдэгджээ.

Э.Од