Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Өрмийн ахмадууд, алдартнууд-2016” уулзалт боллоо

Монголын Өрөмдлөгийн Холбооноос сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг “Өрмийн ахмадууд, алдартнууд” уулзалт өнөөдөр “Эрдэнэ дриллинг” компанийн байранд боллоо.

Уулзалт хүндэтгэлийн арга хэмжээнд Геологи, уул уурхайн яамны сайд асан Ч.Хурц, тус яамны 1-р орлогч сайд байсан, доктор А.Баасанжав, Монгол улсын Байгаль орчны гавъяат ажилтан З.Жанжаадорж, Монгол улсын хөдөлмөрийн баатар Ж.Сүрэнхүү,  Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Д.Цэвэл, Л.Лхагвасүрэн нарын ахмадууд, тус салбарын дунд, залуу үеийн төлөөллүүд ч  хүрэлцэн иржээ.

Монголын Өрөмдлөгийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, эрдэмтэн Д.Батмөнх энэ үеэр Антрактид тивд хийсэн судалгаагаа танилцуулж, өнгөрсөн жилд өрөмдлөгийн салбарт хийгдсэн томоохон амжилтуудын талаар ярилцсан юм. 

2015 онд “Элгэн дриллинг” ХХК 160000 гаруй тууш метр өрөмдлөг хийж “Мэргэжлийн шилдэг байгууллагаар”, өрмийн анхны эрдэмтэн, эх орондоо өрмийн инженерийн сургалт-судалгааны ажлыг үндэслэн төлөвшүүлэгч, техникийн ухааны доктор, профессор, өрмийн зөвлөх инженер Ж.Цэвээнжав “Өрмийн шилдэг мэргэжилтэн”-ээр, “Эрдэнэ дриллинг” ХХК-ийн өрөмдөгч Х.Чинзориг 53 худгийн өрөмдлөг-тоноглол, 5600 тууш метр геологи-хайгуулын өрөмдлөг-дээжлэлтэнд биечлэн оролцсоноороо “Шилдэг өрөмдөгч”-өөр тус тус шалгарсан байна.

Монголын Өрөмдлөгийн Холбооны Гүйцэтгэх захирал Ж.Цэвээнжав “Манай алдарт өрөмдөгч, Монгол улсын төрийн шагналт, өрмийн ахлах мастер Төмөрийн Баяраа маань хэдий лагшин чилээрхүү байгаа ч  Монгол улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд бид бүхэн баяртай байна” хэмээн ярилаа. МӨХ-ноос түүнийг Аж үйлдвэрийн гавъяат ажилтан болсонд баяр хүргэж, өргөмжлөл гардуулав.

“Өрмийнхний хишиг хэмээх хэмжээ нь бага боловч хүндэтгэл нь их, нэр төртэй хишиг-шагналыг эх орны эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд онцгой гавъяа байгуулсан хүмүүстээ гардуулж байна” хэмээн өрмийн зөвлөх инженер Ж.Цэвээнжав онцоллоо.
 
Г.Идэр
       

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.63.138)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 01 | Хариулах