Хоёрдугаар сарын нэгнээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 21.3 ам.доллараар буурч байна. Тодруулбал, 1 дүгээр сарынхаас 29%-иар буурч 73.3 ам.доллараас энэ сард 52 ам.доллар болж байгаа юм.
Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр 2015 оны 12 дугаар сарын 15-наас 2016 оны 1 дүгээр сарын 15-ны хооронд дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын тосны 1 баррелийн дундаж үнэ 32,4 ам.доллар байжээ. Монгол улсын импортын гол бүтээгдэхүүн болох бензиний экспортын татварын хувьд тонн тутамд 44.7 ам.доллараас буурч 31.7 ам.доллар болсон аж.
Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ огцом буурч байгаа өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан гишүүн бус орнуудыг 2 дугаар сараас олборлолтын хэмжээгээ 5%-иар бууруулах саналыг ОПЕК-аас тавьсан билээ.
Э.Од