Дэлхийн түүхий эдийн зах зээлийн уналтаас үүдэн “Англо-Американ” компани үйл ажиллагаагаа хумьж эхлээд буй. Ингэхдээ Өмнөд Африк, Бразил улс дахь төмрийн хүдрийн төслүүдийнхээ зардлыг хэмнэх, зарим хувьцаагаа худалдах, 2016 оныг дуустал ногдол ашиг төлөхгүйгээс гадна үйл ажиллагаагаа 3 чиглэлтэй болгон багасгах юм.
2017 он гэхэд нийт эзэмшиж буй төсөл болоод хувьцааны 60%-ийг худалдах талаар төлөвлөгөөндөө тусгасан байна. Төлөвлөгөөний дагуу компанийн 135 мянган ажилчдын тоог ирэх жилд 92 мянга болгон бууруулах аж.
Тус компани ирэх 5 дугаар сар гэхэд Бразилийн уул уурхайн салбар дахь үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоож буйгаа мэдэгджээ.
Э.Од