Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“BHP Billiton” компани зэсийн төсөлд хөрөнгө оруулна

Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш унасан хэдий ч уул уурхайн тэргүүлэгч “BHP Billiton” компани нь зэсийн салбарт 40 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Тодруулбал, энэхүү хөрөнгийг Канадын Нунавутын нутаг дэвсгэрт “Aston Bay” компанийн хэрэгжүүлэх гэж буй зэсийн төсөлд ирэх 9 жилийн хугацаанд зарцуулах юм байна.

Өнгөрсөн 1 дүгээр сарын 28-нд “Aston Bay” компаниас гаргасан мэдээлэлд дурдсанаар, “BHP Billiton” компани хөрөнгө оруулснаар уг төслийн 75%-ийг эзэмших сонирхолтой аж. Өнөөгийн байдлаар талууд нэгдсэн зөвшилцөлд хүрсэн бөгөөд эцэслэн шийдвэрлэх гэрээг оны 2 дугаар улиралд багтаан үзэглэх төлөвтэй байна.

“Storm” хэмээн нэрийдсэн зэсийн энэхүү төсөл нь 2.595 км хавтгай дөрвөлжин газар нутгийг хамарч байгаа тухай “Aston Bay” компанийн Гүйцэтгэх захирал Бенжамин Кокс мэдэгджээ.  
 
Э.Од