Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Төмрийн хүдрийн үнэ 44 доллараас давав

Сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр үнэ нь буураад байгаа төмрийн хүдрийн зах зээлийн тухайд ойрын хэдэн жилд уг түүхий эдийн үнэ 40 ам.доллараас доогуур ханштай байх таамаг зах зээл шинжээчдийн дунд түгчихээд буй. Гэхдээ төмрийн хүдрийн зах зээлд өнгөрсөн нэгдүгээр сарын дундаас эхлэн үнэ аажмаар өссөөр 44.7 ам.долларт хүрээд байгаа нь сүүлийн хоёр сар хагасын хамгийн өндөр үнэ болж байна.

“Рио Тинто”, Вале, BHP Billiton зэрэг гол томоохон нийлүүлэгчдийн хувьд төмрийн хүдрийн үнийн өсөлт болон жижиг нийлүүлэгчид зах зээлээс тооцоолсноос илүү ихээр шахагдах тухай төлөв нь эерэг сайхан мэдээ болж байна.

Хятадын тухайд тус улсын Төрийн зөвлөл ган үйлдвэрлэлийн хүчин чадлаа 100-150 сая тонноор бууруулах тухайгаа мэдэгдээд байгаа билээ. Тус улсын Ган, төмөрлөгийн холбооны мэдээлж буйгаар Хятадын ган үйлдвэрлэлийн нийт хүчин чадал өнгөрсөн оны сүүл гэхэд 1.2 тэрбум гаруй тонноор хэмжигдэж байв. Харин өнгөрсөн онд Хятад улсын хэмжээнд 804 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоосоо 2.3%-иар буурч, сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд анх удаагаа гарц буурсан дүнтэй гарсан юм.

Goldman Sachs, Citi банкны тухайд 2016 болон түүний дараах жилүүдийн үнийн таамгаа 40 ам.доллараас доогуур тогтоогоод байгаа билээ.

 

Б.Төгс