Гуравдугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 12.5 ам.доллараар буурах тухай тус улсын Сангийн яамнаас мэдээлжээ. Ингэснээр 2 дугаар сар дахь 52 ам.доллараас 24%-иар буурч 39.5 ам.долларт хүрэх аж.
Мониторингийн мэдээллээр 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 15-ны хооронд дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын тосны 1 баррелийн дундаж үнэ 28.38 ам.доллар байсан байна.
Монгол улсын импортын гол бүтээгдэхүүн болох бензиний экспортын татварын хувьд тонн тутамд 31.7 ам.доллараас буурч, 28 ам.доллар болох юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр 1 баррель газрын тос 34 ам.доллараар арилжаалагдаж байна.
2016 оны ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар
сар
|
Ам.доллар
|
хувь
|
Газрын тосны бүтээгдэхүүн/1 тонн/
|
Бензин /1 тонн/
|
1 дүгээр сар
|
-15,1 ам.доллар
|
-17%
|
73,3
ам.доллар
|
44,7 ам.доллар
|
2 дугаар сар
|
-21,3 ам.доллар
|
-29%
|
52 ам.доллар
|
31,7 ам.доллар
|
3 дугаар сар
|
-12,5 ам.доллар
|
-24%
|
39,5 ам.доллар
|
28 ам.доллар
|