Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын төмрийн хүдэр, зэсийн импорт нэмэгдэв

Хятад улс өнгөрсөн нэгдүгээр сард 82 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 4.6%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Гэхдээ Хятадын төмрийн хүдрийн импорт өссөн ч гангийн экспорт 9.74 сая тоннд хүрч, 5.3%-иар буурчээ. Цаашид Хятадын гангийн экспорт өсөх магадлал харагдахгүй байгааг тус улсын Ган, төмөрлөгийн холбоо анхааруулж буй нь Хятадын ган бүтээгдэхүүнд гадаад улсууд хязгаарлалт хийх бодлого баримталж буйтай холбоотой ажээ.

Зэсийн импортын тухайд нэгдүгээр сард Хятад 437 мянган тонныг гаднаас худалдан авсан нь өмнөх оны үзүүлэлтээс 5.3%-иар өсчээ. Харин өнгөрсөн сард Хятад 15.32 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оныхоос даруй 9%-иар буурсан дүнтэй гарч байна.

Нийт худалдааны эргэлт өнгөрсөн сард Хятадын тухайд 1.88 их наяд юань буюу 288 тэрбум долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс бараг 10%-иар буурчээ. Экспортын хувьд 6.6%-иар доошилж 1.14 их наяд юань, импорт 14.4%-иар багасч 737.5 тэрбум юань болжээ.

Үйлдвэрлэлийн эрчим суларч, орон сууцны зах зээл сайнгүй байгаа нь аж үйлдвэрийн метал, газрын тосны хэрэглээ буурахад нөлөөлж буй тухай Хятадын зарим судлаач эрдэмтэн онцолжээ.


Б.Төгс