Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Элга ордын 49%-ийг худалдахаар хэлэлцэж байна

Оросын нүүрс, ган төмөрлөгийн “Мечел” групп нь “Эльгауголь” охин компанийн 49%-ийг  худалдахаар төлөвлөж байна. Тодруулбал, Якут дахь нүүрсний Элга ордын лицензийг эзэмшдэг тус компанийн тодорхой хувийг 500-550 сая ам.доллараар худалдан авахаар Газпромбанктай хэлэлцэж байгаа аж.

Өмнө нь “Мечел” группын тэргүүн Игорь Зюзин “Эльгауголь” компанийн 70%-ийг 70 тэрбум рубль буюу 1 тэрбум ам.доллараар худалдах гэж байгаа тухай мэдэгдэж байсан ч хэлэлцээр амжилтгүй болжээ.

“Мечел” групп нь 2,2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Элга ордыг ашиглах лицензийг 2008 онд авсанаас хойш уг төсөлд нийт 2,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Ихэнх хөрөнгө оруулалт нь ордыг БАМ-тай холбох 316 км төмөр замын бүтээн байгуулалтад зориулагджээ.  

Э.Од