Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Vale” төмрийн хүдрийн шинэ Баяжуулах үйлдвэрээ туршлаа

Бразилийн уул уурхайн “Vale” компани төмрийн хүдрийн “S11D” төслийн Баяжуулах үйлдвэрийн анхны туршилтаа энэ сарын 18-нд амжилттай хийсэн тухай мэдээлжээ. Тодруулбал, уурхайгаас 9.5 км урттай конвейерийн системээр хүдрийг Баяжуулах үйлдвэрт хүргэх үйл ажиллагааг туршсан байна. 
 
Өнгөрөгч оны 11 дүгээр сард баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60%-тай явагдаж байгаа талаар Vale компаниас мэдээлж байсан байсан юм. Өмнөд Америкийн Амазонк мөрний орчим хэрэгжүүлж буй уг төслийн баяжуулах үйлдвэр ирэх 6 дугаар сард багтаж бүрэн ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа юм.

Нийт 14.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай “S11D” төсөлд уурхай, баяжуулах үйлдвэр, төмөр зам, боомт зэрэг тээвэр логистикийн цогцолборын бүтээн байгуулалт багтаж байна.  Баяжуулах үйлдвэрийн хувьд жилд 90 сая тонн хүчин чадалтай.

2015 онд “Vale” компани 345.88 сая тонн төмрийн хүдэр олборлосон бол “S11D” төслийг хэрэгжүүлснээр 2016 онд төмрийн хүдрийн олборлолтоо нэмэгдүүлэн 459 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна.  

Э.Од