Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Путин Оросын газрын тосны компаниудын удирдлагуудтай уулзана

Гуравдугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин дотоодынхоо газрын тосны компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзахаар товложээ. Дэлхийн зах зээл дээр газрын тос хамгийн доод үнэ хүртлээ буураад буй энэ үед олборлолтыг царцаах,  татварын журмыг өөрчлөх асуудлаар хэлэлцэх гэж байна.

Өмнө нь тус улсын Сангийн сайд Антон Силуанов газрын тосны салбар дахь татварыг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн юм. Тэрбээр дэлхийн зах зээл дэх газрын тосны өнөөгийн үнэ нь дотоодын татварын системээр улсын төсөвт бус олборлогчдод илүү ашигтай байгаа учир татварын журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзжээ.

ОХУ-ын Сангийн яамны мэдээллээр газрын тосны үнэ буурч буйн улмаас 1 дүгээр сард тус улсын газрын тосны салбараас орж ирэх орлого гурав дахин буураад байгаа аж.

Э.Од